Янзага

Хөвчийн хангайн налгархан чөлөөнд
Хөөрхий янзага ганцаар тоглоно
Хөнгөн хөлөөрөө шүүдэр өшигчин
Цэцгэн дундуураа дэгдэн тонгочно

Рашаан гээд шалбааг уувал яанан билээ хө
Ачтанаа гээд араатныг дагавал яанан билээ
Аясын салхинаас чамайгаа хамгаалж
Аадрын үүлнээс энхрийлэн халхална

Торомгор хархан нүдээ цавчилан
Тоосны холоос чимээ чагнаснаа
Томоогүй багын гэнэхэн зангаараа
Торойсон бүгдийг шохоорхон ширтэнэ ээ

Рашаан гээд шалбааг уувал яанан билээ хө
Ачтанаа гээд араатныг дагавал яанан билээ
Аясын салхинаас чамайгаа хамгаалж
Аадрын үүлнээс энхрийлэн халхална

Эвий хөөрхөн энхрий янзага минь
Эргэн тойронд чинь ачтанаар дүүрээгүй
Өчигдөрхөн буудсан сумны дарийг
Үнэртэж байгааг мэддэг ч болоосой

Рашаан гээд шалбааг уувал яанан билээ хө
Ачтанаа гээд араатныг дагавал яанан билээ
Аясын салхинаас чамайгаа хамгаалж
Аадрын үүлнээс энхрийлэн халхална

Facebook Twitter Google Plus