Чиний харцанд

Чиний зөөлөн харцанд чинь
Миний бие ариусна
Чимхийн төдий инээдэнд чинь
Миний сэтгэл баясна

Чиний намуун хоолойнд чинь
Миний зүүд нойр хулжина аа
Чиний уярам хайрын үгэнд чинь
Миний сэтгэл догдолно

Хайрт минь чамайгаа хармаар
Хамгаас илүү хайралмаар
Үргэлж чамтайгаа
Хамтдаа жаргамаар

Facebook Twitter Google Plus