Талын цэцэг

Цэлмэг тэнгэрт наран гэрэлтэж
Цэцэгэн дунд чи минь зогсоно
Цагним хоолойгоор чи минь дуулахад
Талын цэцэг дууг чинь түрнэ
Санаа тэнийм өргөн талын
Салхин хүртэл эргэлдэн баясаж
Сэтгэл зүрхтэй чинь хөг нийлэж
Сарнай цэцэг дууг чинь түрнэ
Уужим тэнгэрт наран гэрэлтэж
Уулсын дундуур зэрэглээ мяралзаж
Учралт чи минь дуугаа дуулахад
Уулсын цуурай дууг чинь түрнэ
Санаа тэнийм өргөн талын
Салхин хүртэл эргэлдэн баясаж
Сэтгэл зүрхтэй чинь хөг нийлэж
Сарнай цэцэг дууг чинь түрнэ

Facebook Twitter Google Plus