Миний хайр

Хажууд минь байгаа юм шиг
Хайрт минь үг яриа
Харилцуурын цаанаас
Намуухан сонсогдоно

Хэдий хол байгаа ч гэлээ
Сэтгэл зүрхний хайр минь
Хүлээн санан
Чамайгаа санан жаргана

Би чамдаа хичнээн хайртайгаа
Бие сэтгэлдээ санан мэдэрдэг
Би чамдаа хичнээн хайртайгаа
Үгээр хэлж үсгээр бичишгүй
Ганцхан миний сэтгэл зүрх

Хоног өдрүүд өнгөрөх тусам
Хором бүхэн даанч удаан
Хонгор чамайгаа санаад
Чамдаа дууллаа

Би чамдаа хичнээн хайртайгаа
Бие сэтгэлдээ санан мэдэрдэг
Би чамдаа хичнээн хайртайгаа
Үгээр хэлж үсгээр бичишгүй
Ганцхан миний сэтгэл зүрх

Facebook Twitter Google Plus