Зүүдний амраг

Дэрлээд дэрлээд уулс холдох юм
Дэгдээд дэгдээд жилүүд одох юм
Дээвэр дороо хамт нь үгүй ч
Дэргэд юм шиг чи минь ойрхон

Зүүдэндээ л ирээрэй миний хонгор
Зүрхэндээ дуулаарай хүний үр минь

Халгиад халгиад булаг урсах юм
Хариад ирээд шувууд буцах юм
Ханат гэртээ хамт нь үгүй ч
Хажууд юм шиг чи минь ойрхон

Зүүдэндээ л ирээрэй миний хонгор
Зүрхэндээ дуулаарай хүний үр минь

Өнгөрөөд өнгөрөөд үүлс явчих юм
Өдрөөр хоногоор нас минь буцах юм
Өрхөн дороо хамт нь үгүйч
Зүүдэнд юм шиг чи минь ойрхон

Зүүдэндээ л ирээрэй миний хонгор
Зүрхэндээ дуулаарай хүний үр минь

Facebook Twitter Google Plus