Өөрийн нутаг

Өндөр дээр гараад харахаараа
Өөрийн нутаг минь санагдаад байна даа хө
Өндөр дээрээс буугаад ирэхээрээ
Өвөр дүүрэн нулимстай байна даа хө
Хадан дээр гараад харахаараа
Хайртай нутаг минь санагдаад байна даа хө
Хадан дээрээс буугаад ирэхээрээ
Ханцуй дүүрэн нулимстай байна даа хө
Уулан дээр гараад харахаараа
Уугуул нутаг минь санагдаад байна даа хө
Уулан дээрээс буугаад ирхээрээ
Ухаан сэтгэл минь догдлоод байна даа хө

Facebook Twitter Google Plus