To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Мөрөөдлийн дуу

Таанын үнэрт салхи чи
Талын дээгүүр өнгөрөхдөө
Танхил хонгор түүнд минь
Танил дууг минь дамжуулаарай
Сэвшээ зөөлөн салхи чи
Сэлүүн талаар аялахдаа
Сэтгэлт хонгор түүнд минь
Сэтгэлийн үгийг минь шивнээрэй

Үелзүүр зөөлөн салхи чи
Үүлсийг хөөн наадахдаа
Үнэнч хонгор түүнийг минь
Үнсэн таалан илбээрэй

Хангайн сэрүүн салхи чи
Хаврын шувуудтай хамтдаа
Харьж намайг очноо гээд
Хайртай түүнд минь дамжуулаарай

Facebook Twitter Google Plus