Өссөн нутаг

Хөхөө шувуу донгодсон
Хөвчийн өндөр уул юм аа хөө
Хөгшин аавын минь гөрөөлж явсан
Хүүгийн хайртай нутаг юм аа хөө

Болжмор шувуу жиргэсэн
Буйдам хээрийн тал юм аа хөө
Буурал аавын минь адуун бэлчээр
Багын хайртай нутаг юм аа хөө

Хөхөө шувуу донгодсон
Хөвчийн өндөр уул юм аа хөө
Хөгшин аавын минь гөрөөлж явсан
Хүүгийн хайртай нутаг юм аа хөө

Facebook Twitter Google Plus