Ухаарч амьдрах хорвоо

Бууж мордохдоо буурал аав минь
Инээж явдгийн учрыг олъё доо
Дуулж суухдаа буянтай ээжий минь
Уйлж байдгийн ухааныг таний даа

Ухаарч амьдрах хорвоо гээд
Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ

Өглөө босохдоо тэнгэрийг ажиглаад
Дэлхийн араншинг таньдагийг мэддээ
Өөд нь урихдаа сэтгэлийн таниад
Сүүгээ өргөдгийн учрыг хэлье дээ

Ухаарч амьдрах хорвоо гээд
Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ

Хөл хүндтэй бүсгүйн өмнүүр
Хөндлөн гардаггүйн үйлийг хэлье дээ
Настай хүний тохойг өргөөөд
Хүндлэн золгодгийн учрыг олъё доо

Ухаарч амьдрах хорвоо гээд
Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ

Facebook Twitter Google Plus