Хамтдаа хайрлая

Өөртөө үргэлж хадгалсан бусдад хэлээгүй хайр гэж байдаг юм
Далдхан хайрласан даанч нууцхан хайр гэж байдаг юм
Гэхдээ хайраа түүндээ илчлээрэй
Хэлэх гээд чадаагүй ч
Хэмжээлшгүй хайр гэж байдаг юм
Цээжин дотроо дэлбээлж гүйцээгүй хайр гэж байдаг юм
Гэхдээ хайраа түүндээ нээгээрэй

ДХ: Хайраа хоёулаа хамтдаа хайрлая
Хамаг бүхнээ чамдаа зориулан амьдаря

Хоёр биенээ хайрла гэж
Хос хоёр зүрх заяасан байдаг юм
Хорвоог хамтдаа туул гэж
Холын зам ганцхан байдаг юм

Гэхдээ хайраа үүрд нандигнаарай
Ижилсэж хамт амьдар гэж
Энхрий чи минь надад ирсэн юм
Үүрд хамтдаа байгаарай гэж
Үнэнч чи минь надад ирсэн юм
Гэхдээ хайрандаа жарган дуулаарай

ДХ:

Чамдаа үргэлж хэлдэг сэтгэлдээ нуугаагүй хайр гэж байдаг юм
Хараад дурласан мөнхийн гэгээн хайр гэж байдаг юм
Гэхдээ хайрандаа үнэнч яваарай
Уулзах гээд чадаагүй ч гуниж үзээгүй хайр байдаг юм
Учрахын тавиландаа зөрүүдэлсэн хайр гэж байдаг юм
Гэхдээ хайр үргэлж ариухнаараа

Facebook Twitter Google Plus