Нутгийн сайхан бэр

Нүдний нь хөөрхөнд нүгэл хурмаараа
Нүнжигтэй аашинд нь үрчлээ цөөрмөөрөө
Алтан нутгийн бэр минь дээ
Аавын хүүгийн хань минь ээ

Үйлийн үрийг үргээж яв
Үнэнч хайраа үнэнч хайраа өргөж яваарай
Насны нь залууд харц шингэмээрээ
Намбаны нь төвшинд сэтгэл уярмаараа

Алтан нутгийн бэр минь
Аавын хүүгийн хань минь ээ
Үйлийн үрийг үргээж яв
Үнэнч хайраа үнэнч хайраа өргөж яваарай

Зүсний нь сайханд зүү сүвлэмээрээ
Зүйргүй уранд нь нүд унамаараа
Алтан нутгийн бэр минь
Аавын хүүгийн хань минь ээ

Үйлийн үрийг үргээж яв
Үнэнч хайраа үнэнч хайраа өргөж яваарай

Facebook Twitter Google Plus