Нандин эрдэнэ

Учрах хорвоод чамайгаа хараад
Уярал хайрын дуугаа дууллаа
Алаг дэлхийд хослон жаргах
Ариун журмын хань минь билээ

Чин хайр минь нандин эрдэнэ
Чи минь наддаа нандин эрдэнэ

Алаг нүдэн амраг чиний
Аалинд уяран дуугаа дууллаа
Хүний орчлонд хослон жаргах
Хүслийн тэнгэр чи минь билээ

Чин хайр минь нандин эрдэнэ
Чи минь наддаа нандин эрдэнэ

Алтнаас үнэтэй амин заяа
Алагхан үрээ дуудан дууллаа
Эрдэнийн дээд эвийг сахиж
Энхрий сэтгэлд чинь хайраа өглөө

Алаг үр минь нандин эрдэнэ
Амин итгэлийн нандин эрдэнэ
Хүслийн дээд чандмань эрдэнэ
Хүн хүндээ нандин эрдэнэ

Чин хайр минь нандин эрдэнэ
Чи минь наддаа нандин эрдэнэ
Чин хайр минь нандин эрдэнэ
Чи минь наддаа нандин эрдэнэ

Facebook Twitter Google Plus