Шөнө дундын бүжиг

Цэцгийн дэлбээнд алчуур унагах шиг
Чамдаа би хайраа үлдээлээ
Сэтгэл минь зунаараа дэлгэрсээр байтал
Сэрүү татаад даарах шиг
Сэтгэл минь зунаараа цэцэглэсээр байтал
Сэрүү татаад даарах шиг

Чинийхээ хайрыг би цөхөрлийн дэргэдээс олох гэж үү
Цээжинд чинь зүрхээ нааж амжаагүй үгээ шивнэе дээ
Жаргаагүй үлгэрийн өвөрт чамайгаа тэвэрмээр байна
Сайхан хайр үлдлээ дээ
Жаргаагүй үлгэрийн өвөрт чамайгаа тэвэрмээр л байна
Сайхан хайр үлдлээ дээ

Жаргалын дууг нулимстай дуулах шиг
Залуу нас минь надад цөхөрлөө
Хайр минь хавараараа дэлгэрсээр байтал
Хүний жаргалаас холдох шиг
Хайр минь хавараараа цэцэглэсээр байтал
Хүний жаргалаас холдох шиг

Чинийхээ цөхөрлийг би нулимсны чинь төгсгөлөөс харах гэж үү
Зүрхэнд чинь хацраа нааж хэлж амжаагүй үгээ шивнэе дээ
Жаргаагүй үлгэрийн өвөрт чамайгаа тэвэрмээр л байна
Сайхан хайр үлдлээ дээ
Жаргаагүй үлгэрийн өвөрт чамайгаа тэвэрмээр л байна
Сайхан хайр үлдлээ дээ

Жаргаагүй үлгэрийн өвөрт чамайгаа тэвэрмээр байна
Сайхан хайр үлдлээ дээ
Жаргаагүй үлгэрийн өвөрт чамайгаа тэвэрмээр байна
Сайхан хайр үлдлээ дээ

Facebook Twitter Google Plus