Чамтай хамт явмаар байна

Шиврэн гуниглах борооноор ганцаар
Шүхрээ барьсаар алхаж явхад
Шүүдэрт норсон даашинзний хормой чинь
Шүлэг болж сэтгэлд минь уянгалах юм
Зэрэгцэн суусан бидэн 2ийг
Зөнч саран адислан таалаач
Зүүд зэрэглээ шиг амьдралын харгуйгаар
Зөвхөн би түүнтэй хамт явмаар байна
Баяр гунигийг минь тэнцүүлж
Бартаад замыг давах хүч хайрлаач
Булбрай гарыг нь атгасан хэвээр
Буурал хорвоог хамтдаа туульяа

Будран уйтгарлах цастай ганцаар
Хүрмэн дотроо хүйтэн явхад
Будаж янзлаагүй чиний төрх
Бадаг дуунд минь эгшиглэсээр байх юм
Салах учиргуй бидэн 2ийг
Саран авхай адислан таалаач
Салхи шуурга шиг амьдралын харгуйгаар
Сайхан түүнтэй би хамт явмаар байнаа
Баяр гунигийг минь тэнцүүлж
Бартаад замыг давах хүч хайрлаач
Булбрай гарыг нь атгасан хэвээр
Буурал хорвоог хамтдаа туульяа

Салхи шуурга шиг амьдралын харгуйгаар
Сайхан түүнтэй би хамт явмаар байнаа
Баяр гунигийг минь тэнцүүлж
Бартаад замыг давах хүч хайрлаач
Булбрай гарыг нь атгасан хэвээр
Буурал хорвоог хамтдаа туульяа

Facebook Twitter Google Plus