Зүүдний шувуу шиг бүсгүй

Хайрласан шиг хайрламаар ай хөөрхий
Хайрандаа уусаад хайлсан биш үү дээ хөө
Цолмон тэнгэртэй хоносон шүү дээ
Цонхон доор чинь дуулж л хонолоо доо

Дуу дууны эгшигийг нээ
Дутуу орхиж болошгүй ээ хөө
Дусал нулимс шиг бүсгүй нээ ээ
Дуулж л дуудаад ирсэнгүй дээ хөө

Дурласан шиг дурламаар ай хөөрхий
Дурлалдаа согтоод дуулсан биш үү дээ хөө
Үүлэн тэнгэр нийлсэн мөчүүд ээ
Үүдэн дэргэдүүр нь хольхиж л хүлээлээ дээ

Хайр хайрын харцын нээ
Хааж л нууж л болошгүй ээ хөө
Харамгүй дарс шиг бүсгүй нээ ээ
Хайраар дуудаад ирсэнгүй дээ хөө

Догдолсон шиг догдолмоор ай хөөрхий
Доголон нулимс шиг эндсэн биш үү дээ хөө
Харцага тэнгэртэй дүүлсэн өдрүүдээ
Харц нь дундуур нь алхаж л буцлаа даа

Дуу дууны эгшигийг ээ
Дутуу орхиж болошгүй ээ хөө
Дусал нулимс шиг бүсгүй нээ ээ
Дуулж л дуулаад ирсэнгүй дээ хөө

Хайр хайрын харцын нээ
Хааж л нууж л болошгүй ээ хөө
Зүүдний шувуу шиг бүсгүй нээ ээ
Зүрхэнд жиргэж ирсэнгүй дээ хөө

Facebook Twitter Google Plus