Настан буурал эмээ

Аавын минь ээжий
Ачтан буурал эмээ минь
Ачын хайрыг үзнэ гээд л
Алдарч зовж л сууна уу даа
Нар болсон хайраараа
Намайгаа гийгүүлсэн
Наслан жаргахын буянтай
Настан буурал эмээ минь

Ай хөө зээ хөө
Настан буурал эмээ минь

Ээжийн минь ээжий
Эмгэн буурал эжий минь
Үрийн минь үр дээ гээд
Үлтэрч хэлдэрч сууна уу даа

Нар болсон хайраа
Намайгаа гийгүүлсэн
Наслан жаргахын буянтай
Настан буурал эмээ минь

Ай хөө зээ хөө
Настан буурал эмээ минь




Дэгдээхэйгээ дагуулсан
Дэнжийн цэнхэр тогоруу шиг
Дэндүү хайраар хайрлан гээд
Дэвэрч өсгөхдөө

Нар болсон хайраараа
Намайгаа гийгүүлсэн
Наслан жаргахын буянтай
Настан буурал эмээ минь

Ай хөө зээ хөө
Настан буурал эмээ минь

Facebook Twitter Google Plus