Манайд ирээрэй

Аз жаргалтай мишээлээрээ найр тавин уръя
Амжилт бүтээлийн дээжээрээ бэлэг барин угтъя
Эвийн халуун сэтгэлээ өвөрлөж ирээрэй
Эрхэм таныг урьж байна манайд ирээрэй
Манайд ирээрэй манайд ирээрэй
Манайд ирээрэй манайд ирээрэй

Баяр цэнгэлийн дуу хуураар ая барин уръя
Бадарсан хүслийн дээдээрээ бэлэг барин угтъя
Үнэн халуун сэтгэлээ өвөрлөж ирээрэй
Үүдээ нээгээд урьж байна манайд ирээрэй
Манайд ирээрэй манайд ирээрэй
Манайд ирээрэй манайд ирээрэй

Facebook Twitter Google Plus