To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Дуулимд ганцхан ээж

Сүүгээр далласан ээжийн минь
Сэтгэл нь халуун байдаг даа
Хайраар аргадсан ижийн минь
Хүсэл нь уужимхан байдаг даа
Зөнгөөр зөнгөөр орчлонд
Зүггүй дэггүй өслөө дөө
Туулах энэхэн замиландаа
Томоогүй явж л өслөө дөө
Бууралхан ээжийн минь хайр нь
Буруу зөрүүг хаасан даа
Буян нүгэлтэй хорвоодоо
Бурхнаас илүү ивээсэн дээ
Ангир галуутай мөрөндөө
Аньсага чийгтэй хүлээхэд тань
Андуу эндүү нугачаанд
Ачлал хайрыг тань мартаа юу
Дүүрэн дүүрэн хайранд тань
Дутуу үгүй жаргасан даа
Дуулимд ганцхан ижийгээ
Дуу шиг мөнхөд санаж дээ
Аясаар болдоггүй орчлонд
Андуу бодож дээ ижийгээ
Амьдралын буцах харгуйд
Анзаарсангүй явж дээ ижийгээ

Facebook Twitter Google Plus