Уучил хайрт минь

Навчтай хамтдаа шаргалтсан бодол бүхнээ би
Зүрх сэтгэлээсээ холдуулж чадмааргүй л байна
Чиний дэргэд байсан цаг мөч бүхэн
Миний сэтгэлд тодоос тод харагдаад байна

Хавартай хамт цэцгэлсэн хүсэл бүхнээ би
Чамаасаа салгаж чадмааргүй л байна
Миний дэргэд байсан үдэш бүхэн
Чиний сэтгэлд одоо ч сэрүүн байгаасай

Чамайгаа би бодлоо
Хайраа би дурслаа
Өнгөрсөнөөс үнэнийг хайж
Өнөөдөр би дууллаа
Намайг уучил хайрт минь уучил
Намайг сонс хайрт минь сонс
Зүгээр л уучил хайрт минь уучил
Зөв бурууг минь бурхан хэлнэ
Өнгөрсөнөөс үнэнийг хайж
Өнөөдөр би дууллаа

Бороотой хамт сааралтсан гуниг бүхнээ би
Одоосоо нууж болмооргүй л байна
Хайр нөмөрч байсан гэнээн мөч бүхэн
Хүний сэтгэлээс амар холдоно гэж үгүй

Чамайгаа би бодлоо
Хайраа би дурслаа
Өнгөрсөнөөс үнэнийг хайж
Өнөөдөр би дууллаа
Намайг уучил хайрт минь уучил
Намайг сонс хайрт минь сонс
Зүгээр л уучил хайрт минь уучил
Зөв бурууг минь бурхан хэлнэ
Өнгөрсөнөөс үнэнийг хайж
Өнөөдөр би дууллаа

Намайг уучил хайрт минь уучил
Намайг сонс хайрт минь сонс
Зүгээр л уучил хайрт минь уучил
Зөв бурууг минь бурхан хэлнэ
Өнгөрсөнөөс үнэнийг хайж
Өнөөдөр би дууллаа

Facebook Twitter Google Plus