To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Зөвлөлтийн дайчдын хөшөө

Ханын хөндийн тулаан дунд
Халхын голын шуурган дунд
Анд Зөвлөлтийн дайчидтай
Хамт дандаа явсан юм

Дахилт:
Хорь хүрэлгүй зарим нь үрэгдсэн ч
Хотол олон ах минь ирдэг юм
Гэрэлт хөшөөний хүйтэн чулуу
Гэгээн наранд бүлээн байдаг юм

Дорнын аяны ариун мөр
Дотны нөхрийн сайхан нэр
Зон Монголын зүрхэнд
Зуун зуунаар шингэсэн юм

Дахилт:
Хорь хүрэлгүй зарим нь үрэгдсэн ч
Хотол олон ах минь ирдэг юм
Гэрэлт хөшөөний хүйтэн чулуу
Гэгээн наранд бүлээн байдаг юм

Эвийн санаа нь дуулал болж
Энхийн төлөө уриа болж
Амь үрэгдсэн дайчидад
Хань болсоор үлдсэн юм

Facebook Twitter Google Plus