Хайрын дурсамж

Зүрхнээс хайлан ундрах
Зүйргүй ялдам аялгуунд
Уяран бүжих
Турьхан танхилхан бие
Жаргалтай мөч
Зуурдын алтан гялбаа
Заяаны тэнхлэгээ
Эргэтэл энхрийлж явна
Хайрын дуу
Миний хүслийн дуу
Халуухан бодлын аялгуунд
Хослон наадсан
Хайрын минь дурсамж
Уйтгар баяр ээлжлэн
Зүрхийг минь халгиасан
Ерөөл тавилан
Ертөнцийн өнгө будаг
Чинхүү хайр
Чамаас эхлэх ундрагатай
Нартаас буцан буцтал
Бодолд оршино
Хайрын дуу
Миний хүслийн дуу
Халуухан бодлын аялгуунд
Хослон наадсан
Хайрын минь дурсамж

Facebook Twitter Google Plus