Үдэлтийн дуу

Холын аяныг зорин тэмүүлж
Хонгор чи минь явлаа даа
Хайртай амраг чамайгаа
Хайрын дуугаар үдье дээ
Хайртай амраг чамайгаа
Хайрын дуугаар үдье дээ

Эрдэнийн жигүүр дэвэн дэвсээр
Эрдмийн далайд аялахдаа
Энхрий чи минь хийморьтой
Эрхэм сайн яваарай
Энхрий чи минь хийморьтой
Эрхэм сайн яваарай

Сэвгүй хайраар учран дассан
Сэтгэл гэдэг хайрламаар аа
Сайхан амраг чамайгаа
Санан саатан хүлээе дээ
Сайхан амраг чамайгаа
Санан саатан хүлээе дээ

Яргуйн дэлбээ баясан мишээх
Ялдам сайхан хаврын сардаа
Халуун хайрын дээдээрээ
Хоёул баяртай учрая даа

Халуун хайрын дээдээрээ
Хоёул баяртай учрая даа

Facebook Twitter Google Plus