Дэргэд минь байж

Уучил намайг чиний сэтгэл
Навч нь биш цэцэг нь байж дээ чи минь
Алаглах цэцэгсийн хvрээлэн дунд
Амраг минь чи байсныг мэдсэнгvй
Халуухан байж дээ чиний сэтгэл
Хавар нь биш намар нь байж дээ чи минь
Хайрын цэцэгсийн хvрээлэн дунд
Хайрт минь чи байсныг мэдсэнгvй

Дэргэд минь байж хайр минь
Дэндvv ойрхон байж чи минь
Хажууд минь байж хайр минь
Чи минь, хайр минь, чи минь намайг уучил
Дэргэд минь байж хайр минь
Дэндvv ойрхон байж чи минь
Хажууд минь байж хайр минь
Энэ олон жилvvдэд чамайгаа би таньсангvй

Уучил намайг чиний сэтгэл
Урсгал нь биш ундарга нь байж дээ чи минь
Энгийн цэцэгийн хvрээлэн дундаас
Өчнөөн жил чамайгаа би таньсангvй

Facebook Twitter Google Plus