To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Хайрын мишээл

Дэлгэр хаврын цэцэг шиг
Дэлбээ нээгээд мишээсэн
Омголон танхил насны минь
Одтой гэгээн учрал минь
Хайрын гэгээн аялгуун даа
Хайлан уяран догдолно оо
Хайрлах сэтгэлийн шүтээн чи минь ээ

Сэргэлэн алтан хараацай
Сэтгэлийн тэнгэрт эрхэлнэ ээ
Хавар хаврын цэцэг нь ээ
Хайраар мишээж дэлгэрнэ ээ

Налгар хаврын модод шиг
Нахиа задлаад мишээсэн
Зоргоор залуу насны минь
Золтой гэгээн учрал минь
Мөрөөдлийн гэгээн насныхаа
Мөнхийн хайранд уярна аа
Хонгор сэтгэлийн шүтээн чи минь ээ

Сэргэлэн алтан хараацай
Сэтгэлийн тэнгэрт эрхэлнэ ээ
Хавар хаврын цэцэг нь ээ
Хайраар мишээж дэлгэрнэ ээ
 
Facebook Twitter Google Plus