Үлэмжийн сайхан хорвоо

Үлэмжийн сайхан хорвоод тээж төрүүлсэн ээж ээ
Үс минь буурал болоход үе үе л санах юм
Үүрын цагаан гэгээтэй урьтан золгох энгэрт
Үлдэж хоцорсон ээж ээ байн байн бодох юм

Ингэн хавтгайн сүүгээр цай сүлж уулгаагүй болохоор
Ээжийнхээ ачийг би юугаар хариулсан гэхэв дээ
Үүрийн цагаан гэгээтэй урьтан золгох энгэрт
Үлдэж хоцорсон ээж ээ байн байн бодох юм

Эмийн цэцэгсийн шүүдрээр дарс нэрж дайлаагүй болохоор
Эх үрсийн өргөлийг юугаар тунасан гэхэв дээ
Үүрийн цагаан гэгээтэй урьтан золгох энгэрт
Үлдэж хоцорсон ээж ээ байн байн бодох юм

Facebook Twitter Google Plus