Зүүдний учрал

Сарны гэрэл орчлонг дүүргээд
Салхины сэвшээ үсээр чинь наадаад
Шоочхон нүдээрээ чи минь
Намайг ичээн инээмсэглээд
Хайртай шүү гээд уруул дээр минь
Үнсэж байна гэж зүүдэллээ

Яг л би чамтайгаа уулзсан юм шиг
Яг л би чамайгаа үнссэн юм шиг
Яг л би чамайгаа тэвэрсэн юм шиг
Зүрх сэтгэл минь уужрах юм
Дурлалын оч орчлонг дүүргээд
Дууны уянга сэтгэлийг минь хөглөөд
Дөлгөөн харцаараа чи минь
Намайг ширтэн уяраагаад
Дурласан шүү гээд нүдэн дээр минь
Үнсэж байна гэж зүүдэллээ

Яг л би чамтайгаа уулзсан юм шиг
Яг л би чамайгаа үнссэн юм шиг
Яг л би чамайгаа тэвэрсэн юм шиг
Зүрх сэтгэл минь уужрах юм
Тэргэл саран ододтойгоо хамт
Миний мэндийг чамд минь дамжуулах шиг
Чиний инээмсэглэсэн дүрийг
Сэтгэлдээ би харж
Чамтайгаа учрах өдрийг
Тэсэн ядан хүлээх юм

Facebook Twitter Google Plus