Учралын блюз

Үүлэн чөлөөний энэхэн амьдралд
Өөрийгөө ч таниагүй төөрч явна уу
Өврөөс минь алдуурсан шувуухай минь чи
Үүрээ олохгүй нисэж л явна уу

Дурлал хайрын минь энэ гэгээн аялгуу
Дуугий минь чи сонсож л яваа
Сэлүүн орчлонгийн наран доор
Сэтгэлдээ чи намайг санаж л яваа
Сэтгэлдээ чи намайг санаж л яваа

Зүрхнээс гардаг хайрын дуу минь
Зүрхэнд чинь шингэн уусна
Зүйлийн түмэн нугачаан дунд
Зөвхөн чамд л уянгалан очно

Дурлал хайрын минь энэ гэгээн аялгуу
Дуугий минь чи сонсож л яваа
Сэлүүн орчлонгийн наран доор
Сэтгэлдээ чи намайг санаж л яваа
Сэтгэлдээ чи намайг санаж л яваа

Дурлал хайрын минь энэ гэгээн аялгуу
Дуугий минь чи сонсож л яваа
Сэлүүн орчлонгийн наран доор
Сэтгэлдээ чи намайг санаж л яваа
Сэтгэлдээ чи намайг санаж л яваа

Ухаан хайр хоёроос минь чи
Уяатай явсан цэнгүүн өдрүүд
Уруудаж өгсөх заяа тавилангийн
Учрал бүхнийг санаж л яваа даа чи
Учрал бүхнийг санаж л яваа даа

Facebook Twitter Google Plus