Уучлал гуйхыг минь хүлээж байна уу

Хайрыг чинь дахин би мэдрэх гэж
Харцыг чинь ахин ширтэх гэж
Зүүдэндээ чамтайгаа үүрд үлдэх гэж
Зүрх хичнээн хурдан цохилно вэ

Чамаар уучлуулахын төлөө би юу хийх ёстойг
Чин зүрхнээсээ асууя хонгор минь чи хэлээч

Алдсан итгэл эргэж ирэхгүй ч
Алдуурсан мөчүүд буцахгүй ч
Гомдсон зүрхийг чинь би аргадъя
Гуниггүй хайрыг чамдаа амлъя

Дахилт:Зүрх сэтгэлээс чинь хайр минь яваагүй ээ
Зүүднээс чинь би урваагүй ээ
Зөөлөн харцнаас чинь нулимс унагахгүй ээ
Зөвхөн уучлалт гуйхыг минь хүлээ
Ө ө ө өөөөөөө ө үү аа ....................... а а а аааааааааааааааааа

Уулзахыг чи минь үнэхээр хүсэж байгаа
Уучлал гуйхыг минь хүлээж л байгаа
Уучил гэдэг ганц үг чамд хүрээгүй ч
Ухаарч ойлгосонд итгээрэй

Хайр бид хоёрыг холбож байгааг
Хайрт минь би чинь мэдэрч байна

Зөнгөөрөө чи намайг уучилна гэдгийг
Зөн совин минь шивнэж байна
Нулимстай инээмсэглээд чи намайг Тэврээд үнснээ
Наддаа чи минь үүрд үлдээрэй хайрт минь

Facebook Twitter Google Plus