Төрсөн өдрийн дуу

Гэрэлт орчлонд мэндэлсэн
Чиний төрсөн өдөр
Мянга мянган сарнай шиг
Анд найзууд чинь цугларлаа
Хөөрсөн сэтгэл зүрхэндээ
Чамайг л баярлуулан цэнгэнэ
Хөврөх их амьдрал дунд
Үргэлж жаргалтай яваарай

Дуулцгаая,дуулцгаая бүгдээрээ
Төрсөн өдрөөрөө бүжиглэцгээе
Дуулцгаая бүжиглэцгээе бүгдээрээ
Төрсөн өдрөөрөө бүжиглэн цэнгэцгээе

Эрхсийн түмэн оддоос
Содон гялалзах ганц од шиг
Энэ л өдөр чи минь
Бүхнээс содон харагдана
Хатуу жамтай амьдралд
Төөрч битгий яваарай
Төрсөн өдрийн баяр чинь
Түмэн жилээр үргэлжилнээ

Дуулцгаая,дуулцгаая бүгдээрээ
Төрсөн өдрөөрөө бүжиглэцгээе
Дуулцгаая бүжиглэцгээе бүгдээрээ
Төрсөн өдрөөрөө бүжиглэн цэнгэцгээе

Facebook Twitter Google Plus