Жирийн монгол охин

Навчис шаргалтах намрын орой
Надтай наадах салхины аясаар
Бодлогошрон суугаа чиний өмрүүр
Ичингүйрч гарсанаа л би санахдаа

Жирийн Монгол охины дөлгөөхөн харц
Юуны учир над дээр тусав аа
Намрын төгөлд чинийхээ дүрийг
Анх удаа би харж билээ

Хүсэлдээ дийлдсэн тэр үдшийн цагаар
Чамтай танилцах гэж зүрх гарган очлоо
Хонхны дээр гарын хуруу хүрчихээд
Тэвдэн сандарсанаа л би санахдаа

Жирийн Монгол охины дөлгөөхөн харц
Юуны учир над дээр тусав аа
Намрын төгөлд чинийхээ дүрийг
Анх удаа би харж билээ

Facebook Twitter Google Plus