Чимээгүй ирэх дурлал

Дурлал чи чив чимээгүй ирэх юм
Дуулах дуу ярих яриа нь тодосдог
Хайр сэтгэлийн ариун зөөлөн хүсэл минь
Жаргал эдлэн мөрөөдөл болон төгсөх юм
Дусал нулимс унахдаа хацрыг исгэн доошилж
Дурлал дагасан бодол урсах юм
Дутуу нойртой зөн билгийн шөнийн зүүдэнд
Хорвоод чамтай амьдарч байгаа нь харагдах юм
Уян зөөлөн сэтгэл учралын болзоог мөрөөдөөд
Улирах цагийн аяс үл мэдэн гомдох юм
Дурлал гэдэг чинь зүрх зүсэн тэртээд одоход
Дурлал дагасан бодол үлдэх юм - 2
Дурлал чи надруу чимээгүй ирэх юм - 2
Дусал нулимс унахдаа хацрыг исгэн доошилж
Дурлал дагасан бодол урсах юм
Дурлал гэдэг чинь зүрх зүсэн тэртээд одлоо
Дурлал дагасан бодол үлдэх юм

Facebook Twitter Google Plus