Амьдрал надад бүхнийг өгсөн

Амьдрал над гэгээг өгсөн
Адилхан бас сүүдрийг нь амсуулсан
Гэрэл сүүдэр хоёр
Гэгээн дууллыг бүтээдэг юм билээ

Хорвоо надад жаргалыг өгсөн
Хожим бас зовлонг нь үүрүүлсэн
Жаргал зовлон ээлжлэн ээлжилсээр
Жавартай хорвоог туулдаг юм билээ

Хайр надад тэмүүллийг өгсөн
Харин илүү сайхантай нь учируулсан
Хайр хайраа үгүйлдэг орчлонд
Харсан бүхэн мөнх биш юм билээ

Дуу надад сэтгэлийн хүч өгсөн
Дуулах тусам чамайгаа таньсан
Дуугаар бороо шивэрдэг энэ орчлонд
Дууны сайхан нь үлддэг билээ

Амьдрал аз жаргалыг надад бэлэглэсэн
Амжиж харин заримыг нь авч чадсангүй
Санааны үзүүрт од гялалзана
Сайн байна уу хязгааргүй огторгуй минь

Өглөө надад цэнгэг агаар
Үдэш нь бас түмэн оддыг бэлэглэнэ
Үүр шөнөөр цэцэгс дэлбээлнэ
Үнэн сэтгэлийн гэгээ нартай цуг мандана

Дуу надад сэтгэлийн хүч өгсөн
Дуулах тусам чамайгаа таньсан
Дуугаар бороо шивэрдэг энэ орчлонд
Дууны сайхан нь үлддэг билээ

Амьдрал аз жаргалыг надад бэлэглэсэн
Амжиж харин заримыг нь авч чадсангүй
Санааны үзүүрт од гялалзана
Сайн байна уу хязгааргүй огторгуй минь

Facebook Twitter Google Plus