Дуулан хүлээж сууна уу

Хангай нутгийн цэнгэг салхиар ундаалсан

Хан хөхийн чимэгт дуунд уяранхан

Халгих усны сайхан тунгалаг туяанд

Хархан гэзгээ самнан самнан сууна уу даа чи

Саасан сүүгээ сав дүүрэн бялхуулаад

Саалийн үнээдээ сайхан бэлчээрт хариулахдаа

Саруул дэнжийн сарнай цэцгээр нааданхан

Сааршгүй хүслээр намайгаа дурсан сууна уу даа чи

Хадтай уулын ханагар бэлээр зурайсан

Харгуй замын цар зураг ширтэнхэн

Хамгаас үнэнч хатан зүрхээ илчилсээр

Хайрын дуугаа дуулан хүлээж сууна уу даа чи

Хамгаас үнэнч хатан зүрхээ илчилсээр

Хайрын дуугаа дуулан хүлээж сууна уу даа чи

Facebook Twitter Google Plus