Эхийн сэтгэл

Бүүвэйн дууны аяараа шөнийг сэрээсэн
Булбарай үрдээ уургаа шимүүлж өсгөсөн
Ээжийн ариун сэтгэл энэхэн дэлхийд хосгүй еэ
Эрдэнэт хүмүүн бүхэнд ээжээс үнэтэй хүн үгүй еэ

Түмэн мэргэн сургаалиа хүүдээ хайрласан
Түвшин ёсыг эрхэм болгож сургасан
Ээжийн ариун сэтгэл энэхэн дэлхийд хосгүй еэ
Эрдэнэт хүмүүн бүхэнд ээжээс үнэтэй хүн үгүй еэ

Элгийг дэвтээн мишээсэн үрээ бодсоор
Энхийг мөрөөдөж мөнхийг үүрд ерөөсөн
Ээжийн ариун сэтгэл энэхэн дэлхийд хосгүй еэ
Эрдэнэт хүмүүн бүхэнд ээжээс үнэтэй хүн үгүй еэ

Facebook Twitter Google Plus