Эхийн тухай дуу

Анх удаа алхаж байгаа хүүгээ ээжээ
Ар өврөөсөө дэмжихийг үзээд
Ай хө зээ хө
Ээжийгээ би зүйрлэн санадаг

Цөөрмийн усанд дэгдээхэйгээ сэлүүлж сурах гээд
Цөхөртөлөө харуулдах ангирыг үзээд
Ай хө зээ хө
Ээжийгээ би зүйрлэн санадаг

Цонхон доороос хоол олоод борхон болжмор
Цохолдож ангайдаг нисэхийг үзээд
Ай хө зээ хө
Ээжийгээ би зүйрлэн санадаг

Өөрөөсөө өчнөөн өндөр хүүгээ үнсээд
Өврөн зүтгээд ээжийг хараад
Ай хө зээ хө
Ээжийгээ би зүйрлэн санадаг

Facebook Twitter Google Plus