Чамдаа зориулъя

Салхи нь урьхан хаврын үдшээ

Санаж яваарай хайрт минь чи

Нууцхан хайраа чамдаа илчилсэн

Намуун үдшийг дурсаж яваарай

Чамайгаа би хайрлаж явъя аа

Чин зүрхэндээ дээдэлж явъя аа

Эелдэг даруу дөлгөөн ааштай

Энхрий чамайгаа хайрлаж явъя аа

Ховорхон заяах хонгорхон чиний

Хорвоог гэрэлтүүлсэн царайг чинь ширтээд

Хайрын үгээ шивнэн суусан

Хаврын үдшийг дурсаж яваарай

Чамайгаа би хайрлаад

Чин зүрхэндээ дээдлээд

Чамайгаа би хайрлаад

Чин зүрхэндээ дээдлээд

Үнэнч хайраа зориулъя аа

Үнэнч хайраа чамдаа зориулъя аа.

Facebook Twitter Google Plus