Хилчний уянга

Тэнгэрийн хаяаны наахантай
Тэртээ уулсын цаахантай 
Тэнэгэр талын мандал дээр
Тэргэл цагаан гэр минь бий
Тэнэгэр талын мандал дээр
Тэргэл цагаан гэр минь бий

Баян тансаг тэр нутагт минь
Багын жаахан тэр минь бий
Багын жаахан түүний зүрхэнд
Хилчин миний сэтгэл бий 
Багын жаахан түүний зүрхэнд
Хилчин миний сэтгэл бий

Эх орон та бүгдийгээ
Энх амгалан байлгах гээд 
Хилчин миний батлан өргөсөн
Чин зоригийн тангараг бий
Хилчин миний батлан өргөсөн
Чин зоригийн тангараг бий
 
Facebook Twitter Google Plus