Хилийн тэнгэр цэлмэг байгаасай

Далай орон минь дархан хилтэй
Дархан хил дээр дайчин харуултай
Харуулын цэрэг хонгор чамтайгаа
Хамт л байдаг шүү сэтгэл минь

Хилийн тэнгэр цэлмэг байгаасасй
Холын дуу минь чамд минь хүрээсэй

Саруулхан тал минь салхин чимэгтэй
Сайхан чи минь санаанд уяатай
Баярын совин нүүрэнд тодроод
Баяслын дуугаа чамдаа зориулна

Хилийн тэнгэр цэлмэг байгаасай
Холын дуу минь чамд минь хүрээсэй

Намуухан тайга минь навчин чимэгтэй
Найрсаг чи минь наддаа хайртай
Уулсын дээгүүр үүлсийн доогуур
Учралт чамдаа сэтгэл тэмүүл нэ

Хилийн тэнгэр цэлмэг байгаасай
Холын дуу минь чамд минь хүрээсэй

Facebook Twitter Google Plus