Байлдагчийн сэтгэл

Дөнгөж өнөөдөр цолоо зүүгээд
Догдлох сэтгэл баяраар дүүрэн
Болзоот янаг чамдаа өнөөдөр
Байлдагчийн сэтгэлээс дуулж сууна

Цэцэгт хөндийд уянгалан цойлдог
Хоньчин чиний минь яруухан хоолой
Цэргийн хүү миний цээжинд
Хоногшин бодогдоод салахгүй нь ээ

Дуулах дуртай дуугий чинь
Дагаад аялдаг би чинь
Дассан чамайгаа дурсан яриад
Дайчин нөхөддөө дуулж сууна

Facebook Twitter Google Plus