To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Зүүдлэн сэрлээ

Цэнхэр цэнхэр зэрэглээнд
Цээжний гүнээс чи минь инээмсэглээд
Хаврын шувууд ирэх цагаар
Хайртыгаа би зүүдлэн сэрлээ

Яргуй яргуй цэцэглээд
Яруухан сэтгэлээс чи минь инээмсэглэнэ
Хаврын шувууд ирэх цагаар
Хайртыгаа би зүүдлэн сэрлээ

Ангир ангир ганганаад
Амраг хайраар чи минь инээмсэглээд
Аяны шувууд ирэх цагаар
Хайртыгаа би зүүдлэн сэрлээ

Яргуй яргуй цэцэглээд
Яруухан сэтгэлээс чи минь инээмсэглэнэ
Аяны шувууд ирэх цагаар
Хайртыгаа би зүүдлэн сэрлээ

Дотно дотно аялгуунд
Дорнын шар нар шиг чи минь инээмсэглэнэ
Домгийн шувууд ирэх цагаар
Хайртыгаа би зүүдлэн сэрлээ

Яргуй яргуй цэцэглээд
Яруухан сэтгэлээс чи минь инээмсэглэнэ
Домгийн шувууд ирэх цагаар
Хайртыгаа би зүүдлэн сэрлээ
 
Зүсэр зүсэр бороонд
Зүрхэн бодлоос чи минь инээмсэглэнэ
Зүйлийн шувууд ирэх цагаар
Хайртыгаа би зүүдлэн сэрлээ
 
Яргуй яргуй цэцэглээд
Яруухан сэтгэлээс чи минь инээмсэглэнэ
Зүйлийн шувууд ирэх цагаар
Хайртыгаа би зүүдлэн сэрлээ
 

Хайртыгаа би зүүдлэн сэрлээ

Зүсэр зүсэр бороонд
Зүрхэн бодлоос чи минь инээмсэглэнэ
Зүйлийн шувууд ирэх цагаар
Хайртыгаа би зүүдлэн сэрлээ

Яргуй яргуй цэцэглээд
Яруухан сэтгэлээс чи минь инээмсэглэнэ
Зүйлийн шувууд ирэх цагаар
Хайртыгаа би зүүдлэн сэрлээ



 
 
Facebook Twitter Google Plus