Мөнхрөх биш дээ хоёулаа

Өрөвдөх л юм даа чамайгаа

Өрөвдлөө гээд чиг яахав дээ

Өдөр өдрийн уртыг ээ

Өнжөөж яаж туулья даа

Санах л юм даа чамайгаа

Саналаа гээд чиг яахав дээ

Сар сарын саадыг ээ

Сааруулж яаж туулья даа

Бодох л юм даа чамайгаа

Бодлоо гээд чиг яахав дээ

Бор борхон хоногийг ээ

Болгоож яаж баръя даа

Мөрөөдөх л юм даа чамайгаа

Мөрөөдлөө гээд чиг яахав дээ

Мөнхийн энэхэн орчлондоо

Мөнхрөх ч биш дээ хоёулаа

Мөнхийн энэхэн орчлондоо

Мөнхрөх ч биш дээ хоёулаа

Facebook Twitter Google Plus