Ямархан сэтгэл мартах юм бэ

Харц гэнэхэн тулгарахад

Халуухан гарыг чинь атгаагүй

Хайраа мэдэрч үгүйлэхдээ

Хүслийн жолоо алдраагүй

Яргуй хэнзэлсэн янзаган хайраа

Ямархан сэтгэл мартах юм бэ

Яргуй хэнзэлсэн янзаган хайраа

Ямархан сэтгэл мартах юм бэ

Сэм сэмхэн ширтэхдээ

Сэтгэлээ илчилж амжаагүй

Санаандгүй нэг л учрахдаа

Санаа нийлээд алхаагүй

Яргуй хэнзэлсэн янзаган хайраа

Ямархан сэтгэл мартах юм бэ

Яргуй хэнзэлсэн янзаган хайраа

Ямархан сэтгэл мартах юм бэ

Зүрх ханьсан догдлохдоо

Итгэлээ өгч дасаагүй

Зүүдээ манаж хонохоос

Илүү жаргал амсаагүй

Яргуй хэнзэлсэн янзаган хайраа

Ямархан сэтгэл мартах юм бэ

Яргуй хэнзэлсэн янзаган хайраа

Ямархан сэтгэл мартах юм бэ

Яргуй хэнзэлсэн янзаган хайраа

Ямархан сэтгэл мартах юм бэ

Яргуй хэнзэлсэн янзаган хайраа

Ямархан сэтгэл мартах юм бэ

Facebook Twitter Google Plus