Хонгор үр минь

Хайрын тэнгэрт буян дуудсан

Ханийн энгэрт заяа хайрласан

Хүн бүхэн өхөөрдөн тоглоод

Хүүтэй болох сайхан юм аа

Үрээ гээд бодохын цагт

Үнэр нь ханхийж сэтгэл сэргэнэ

Тооноор тусах нарыг ажаад

Тулганы галыг тойрч мөлхсөн

Гэрийн хойморт өдөржин шулганаад

Эрвээхэй үр минь энхрийхэн юм аа

Үрээ гээд бодохын цагт

Үнэр нь ханхийж сэтгэл сэргэнэ

Хүслийн тэнгэрт буян дуудсан

Хүний энгэрт жаргал хайрласан

Хүн бүхэн өхөөрдөн тоглоод

Хүүтэй болох сайхан юм аа

Үрээ гээд бодохын цагт

Үнэр нь ханхийж сэтгэл сэргэнэ

Үрээ гээд бодохын цагт

Үнэр нь ханхийж сэтгэл сэргэнэ

 

Facebook Twitter Google Plus