Насны хайр

Болжмор жиргэж шүүдэр буусан өглөө байсан

Бодол ариусч шүлэг дуншсан хайр байсан

Энэ өглөө бидэн хоёрын хайрын өглөө

Энэ хайр бидэн хоёрын өглөөний хайраа

Айраг шуугиж найраг хатирсан өдөр байсан

Сэтгэл сэргэж сэмхэн бадарсан хайр байсан

Энэ өдөр бидэн хоёрын хайрын өдөр өө

Энэ хайр бидэн хоёрын өдрийн хайр аа

Агаар согтож аялгуу тунарсан үдэш байсан

Хүсэл нийлж хясал нуугдсан хайр байсан

Энэ үдэш бидэн хоёрын хайрын үдэш ээ

Энэ хайр бидэн хоёрын үдшийн хайр аа

Бороо шаагиж цэцэгс алагласан намар байсан

Болзоо задгайрч цэнгэл эдлэсэн хайр байсан

Энэ намар бидэн хоёрын хайрын намар аа

Энэ хайр бидэн хоёрын намрын хайр аа

Энэ намар бидэн хоёрын хайрын намар аа

Энэ хайр бидэн хоёрын намрын хайр аа

Энэ хайр бидэн хоёрын насны хайр аа

Facebook Twitter Google Plus