Туулын урсгал шөнөдөө сайхан

Туулын урсгал шөнөдөө сайхансан

Торгон долгио хаялан мяралздагсан

Хоёр ангир дандаа хөвдөгсөн

Холын анир авангаа дуугардагсан

Урсгалд нь умбагч сарыг ажин

Усанд нь хөвөгч оддыг тоолон

Бүүр түрхэн тохиолдлоо дурсан

Үүр цайлгах би дуртайсан

Шивнэн шивнэх залуу навчис

Шөнийн дуу надад аялдагсан

Сөөг моддын нэгийг түшиж

Шөнөжин сууж би сонсдогсон

Сөөг моддын нэгийг түшиж

Шөнөжин сууж би сонсдогсон

Facebook Twitter Google Plus