АЛТАН ШАР ЗАМ

Үүрийн цагаан туяа юу
Амар сайхан тал байна
Үерийн усны шаагиа юу
Амуу тарианы шаагиа байна



Санасан зорьсон хэрэг бүтэх
Алтан шар зам тийшээ байна
Сайхан учрал зэрэг бүрдэх
Аяны жолоо дээшээ байна

Үүлсийн тэнэгэр чөлөө юу
Уулсын цэнхэр даваа байна
Холын одны дохио юу
Талын хотын гэгээ байна

Санасан зорьсон хэрэг бүтэх
Алтан шар зам тийшээ байна
Сайхан учрал зэрэг бүрдэх
Аяны жолоо дээшээ байна

Үлгэр домгийн далай юу
Үдийн говийн хаяа байна
Нуурлах хунгийн далай юу
Нутгийн ардын өргөө байна

Санасан зорьсон хэрэг бүтэх
Алтан шар зам тийшээ байна
Сайхан учрал зэрэг бүрдэх
Аяны жолоо дээшээ байна

Facebook Twitter Google Plus