To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

ААВАА ДУУЛЪЯ

Өндөр насыг насалсан
Өвгөн буурал аав минь дээ
Өнөө хүртэл биднээ тэтгэсэн
Өгөөмөр ачтай аав минь дээ

Дахилт:
Ааваа би дуулна
Ааваа бид дурсана
Амьдралын ухааныг сэтгэлд ургуулсан
Ачтай аавыгаа дуулж явна би

Гэрийнхээ хойморт тухлан мишээсэн
Гээгээн нарандаа сэржим өргөсөн
Уул усаа бүхнээс дээдэлсэн
Ухаантай ааваа би дуулна

Дахилт:
Ааваа би дуулна
Ааваа бид дурсана
Амьдралын ухааныг сэтгэлд ургуулсан
Ачтай аавыгаа дуулж явна би

Нутаг усаа шүтэн ургамлаар нь таньж
Нутгийн ард олондоо бишрэн шүтэгдсэн
Адуу малаараа нутагтаа цуутай
Ажилсан төрсөн аав минь дээ

Дахилт:
Ааваа би дуулна
Ааваа бид дурсана
Амьдралын ухааныг сэтгэлд ургуулсан
Ачтай аавыгаа дуулж явна би

Facebook Twitter Google Plus