Намуун үдэш

Намуухан үдэш гадаа налайж

Найрсагхан чи минь гараа өглөө

Уяранхан дуулмаар оройн тогтуунд

Уужимхан хорвоо онцгой сайхан

Цэнгэлтэй бүжгийн ганган алхаанд

Цэлмэгхэн харц чинь хайраар гийлээ

Учиртайхан тусах ялдам мишээлд

Хүсэлтэйхэн зүрх минь янаглан даслаа

Янаглан дассан хайрын үгээ

Ярилцаж хоёулаа хорвоог туулья даа

Ямар ч үдшээр сольшгүй энэ оройг

Яруухан бодолдоо энхрийлж явъя аа

Ямар ч үдшээр сольшгүй энэ оройг

Яруухан бодолдоо энхрийлж явъя аа

энхрийлж явъя аа энхрийлж явъя аа

Facebook Twitter Google Plus