Жаргаах зүрхэн

Хүдэн татсан сарьдаг байна хө

Хүний нутгийн хангай юу даа хө

Ээ хүслэн татсан амраг тэр минь хө

Ээ хүрэн зүрхний уяа юу даа хө

Алтран уртсах наран гийсээр хө

Ашдын заяат нутаг билээ хө

Ээ алслан холдсон уран гоо минь хө

Ээ алаг зүрхний янаг билээ дээ хө

Ээ алслан холдсон уран гоо минь хө

Ээ алаг зүрхний янаг билээ дээ хө

Салхин сэнсрэн исгэрч байна хө

Санаа бодлыг дэнслүүлнэ дээ хө

Ээ санан гансарч мөрөөдөж сууна хө

Ээ саран чамдаа тэмүүлнэ дээ хө

Будан татсан халил байна хө

Бусдын нутгийн хангай юу даа хө

Ээ буцан харьсан учрал ирнэ хө

Ээ булгилах зүрхээ жаргаах шүү дээ хө

Ээ буцан харьсан учрал ирнээ хө

Ээ булгилах зүрхээ жаргаах шүү дээ хө

Ээ булгилах зүрхээ жаргаах шүү дээ хө

Facebook Twitter Google Plus