Би чамд хайртай

Холоос гүйдэлтэй борлог минь

Сулдаа ганхам жороо доо

Голоос хайртай амраг минь

Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа

Атар хээрийг чимэглэсэн

Алаг цэцгэнд би дуртай

Ариун хайрыг минь булаасан

Амраг чамдаа би хайртай

Сэрүүн булгийн усанд

Цэлмэг тэнгэр гэрэлтэх шиг

Сэтгэлийн хайртай амраг минь

Энэхэн холоос санагдана даа

Жороо борлогоороо тэмүүлсээр

Жолоо тавьсгээд очиход минь

Жаахан чи минь инээсээр

Баахан гэрэвшээд золгоно доо

Facebook Twitter Google Plus